top of page
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
-
АЛЬ УЛСАД ҮЙЛДВЭРЛЭГДСЭН БЭ?100% МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮН. Таймлесс ХХК нь 2007 оноос хойш эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Норвеги улс руу TOVA нэрээр анх компани эхэлсэн хугацаагаас одоог хүртэл тасралтгүй экспортолж байна. MESGI нь Ази болон Америк орнуудын хэрэглэгчдэд зориулан минимал загвар, хямд үнэ, европ чанарыг санал болгох зорилготой 2019 оноос хойш хэрэглэгч танд хүргэж буй брэнд юм. Бүх бүтээгдэхүүнээ бид сэтгэлээ шингээн гар аргаар урладагт манай брэндийн үнэ цэнэ оршдог. Манай үйлдвэр Монгол улсын Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэлт байрладаг. Өдгөө 50 гаруй ажилтантай.
-
ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ? АРЧИЛГАА?MESGI гутал шаахайнууд 100% хонины ноосоор хийгддэг тул усаар цэвэрлэхгүй байхыг анхааруулж байна. Та зориулалтын хуурай угаалга ашиглах эсвэл хими цэвэрлэгээнд өгөх боломжтой. Хэрвээ яаралтай цэвэрлэх шаардлагатай байгаа тохиолдолд утсаар зөвлөгөө авахыг санал болгож байна. ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Ноосоор хийгдсэн эсгий гутал нь хүний нүдэнд харагдахгүй бичил үснүүдээр бүрхэгдсэн байдаг ба бага багаар унаж байдаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө цэвэрлэж байдаг болно. Энэ процесс нь бүтээгдэхүүний чанар буюу дулаан байдалд нөлөөлдөггүй давуу талтай.
-
ӨМСГӨЛ ХЭР ВЭ?MESGI Европ размерын стандарттай. Хэрвээ танд размер тааруулах тусламж хэрэгтэй бол размерын туслах хуудасруу ЭНД ДАРЖ хандана уу! Анхааруулга: Зөвхөн Баллерина загварын онцлогоос хамааран зарим хөлд барих тохиолдол гардаг тул 1 размер томруулж авахыг зарим хэрэглэгч нарт санал болгож байна.
-
MESGI ГУТАЛ/ШААХАЙ ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?Дулаахан /Дулаан хадгаладаг/ Чийг татахгүй /Амьсгалдаг/ Удаан эдэлгээ /Чанартай/ Туршлага /Норвеги улсад 16 дахь жилдээ экспорлож байгаа/ Үндэсний үйлдвэрлэл /Монгол улсын Дархан хотод үйлдвэрлэв/ Гар аргаар хийгдсэн /50+ ажилчид/
bottom of page